Х. Н. Хо РОБЕРТ-ын ГЭР БҮЛИЙН САН

БУРХАНЫ ШАШИН СУДЛАЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УРАЛДААН

2020-2021

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ СУРАЛЦАХУЙН НИЙГЭМЛЭГҮҮДИЙН АМЕРИКИЙН ЗӨВЛӨЛ


Суралцахуйн Нийгэмлэгүүдийн Америкийн зөвлөл (СНАЗ) нь Х. Н. Хо Роберт – ын Гэр бүлийн сангийн Бурханы шашин судлалын хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна. СНАЗ нь нийгэмд Бурханы шашны үзэл бодлыг ойлгуулах, тайлбарлах болон Бурханы шашин судлалын Олон улсын сүлжээг бэхжүүлэх, тэдгээрийн шинэлэг урсгалын талаар танин мэдүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд тус сантай хамтран тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ.

ДиссертацийнтэтгэлэгтхөтөлбөрБүтэн цагийн Докторт суралцаж байгаа оюутнуудад диссертаци бичиж бэлтгэх ажилд зориулсан нэг жилийн тэтгэлэг 
Докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрШинээр элссэн Докторуудын дадлагажих зорилгоор их сургуульд багшлах, судалгааны ажил хийх, бичихэд зориулсан хоёр жилийн тэтгэлэг 
Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрДокторын зэрэгтэй эрдэмтдийн тэтгэлэг, докторын зэрэг авахад хугацаа хязгаарлахгүй 
Асуудал дэвшүүлсэн хэвлэлийн материал, эрдэм шинжилгээний орчуулгын тэтгэлэг Хамтын болон хувь хүнд олгох тэтгэлэг нь асуудал дэвшүүлсэн хэвлэлийн материал, бурханы сургаалын бичвэрүүд болон орчин үеийн эрдэм шинжилгээний материал орчуулахад зориулагдана. 
ШинэпрофессоруудИх сургууль, коллежуудад Бурханы шашин судлалыг заах болон сургалтаа өргөжүүлэхэд зориулсан олон жилийн тэтгэлэг 

Эдгээр нь Дэлхийн хэмжээнд явагдах арга хэмжээ юм. Бидэнд илгээх ажлын саналын байршил, өргөдөл гаргагчийн иргэншил болон дууссан материалын хэлний хувьд хязгаарлалт байхгүй. Өргөдлийн материалыг Англи хэл дээр ирүүлнэ. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг дараах хаягаар авч болно. (www.acls.org/programs/buddhist-studies/ )

Хувь хүний тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 сарын 16
Их сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрт материал авах сүүлийн хугацаа: 2021 оны 1 сарын 8

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаяг руу имэйл илгээнэ үү. ([email protected].)