• AM2017_Fellows

    ACLS Fellows Candacy Taylor, Ellen Muehlberger, and Lina Verchery presented their research at the 2017 ACLS Annual Meeting.

  • AHPMeritKagugo

    African Humanities Program Fellow Merit Kabugo studies the discourse of rural farmers. 

  • Buddha

    The Robert H. N. Ho Family Foundation Program in Buddhist Studies is a global competition. 

Mongolian

Loading...

РОБЕРТ Х.Н.ХҮ ГЭР БҮЛИЙН САН

 БУДДЫН ШАШИН СУДЛАЛЫНОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2016-17

“Америкийн Сургалт, Судалгааг Дэмжих Зөвлөл” –өөс зарлаж байна   

Энэ бол олон улсын уралдаан. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь хаана, аль улсын иргэн, ямар хэл дээр судалгааны бүтээл туурвиж буйгаас үл хамааран  дэлхийн бүх орны судлаачдад нээлттэй зарлагддаг. Та http://www.acls.org/programs/buddhist-studies/хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг авах боломжтой.

Тэтгэлэгийн өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа : 2016 оны 11 дүгээр сарын 15

Диссертацийн Тэтгэлэг

Докторын (Ph.D) зэрэг хамгаалагчдад диссертаци бичихдээ бүтэн цагаа зориулах боломж олгох зорилгоор мөнгөн тэтгэмж :

тэтгэлгийн хугацаа нь тэнхимээс гадуурх судалгаа, архивын судалгаа,мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бичвэр, өгүүлэл бичих зэрэгт

зориулагдана.

  • Мөнгөн тэтгэмж : 30,000 ам.доллар
  • 10 сарын турш тасралтгүй үргэлжлэх, 2017 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэх, диссертаци бичихэд бүтэн цагаа зориулах
  • Диссертаци бичих болон түүнтэй холбоотой судалгаа хийхээс бусад Докторын (Ph.D) зэрэг хамгаалахад тавигдах бүх шаардлагыг 2017 оны 4-р сарын 15-ны өдрийн байдлаар хангасан байх шаардлагатай.

Докторын Дараахь Тэтгэлэг

Докторындиссертацийг хэвлэлтэнд гаргах бичмэл болгон дахин боловсруулах эсвэл докторын (Ph.D) зэргээ хамгаалсанаас хойшхи анхны шинэ төсөл дээрээ ажиллах зорилгоор их сургуульд байрлах 2 жилийн хугацааны зардалын санхүүжилт.Жилд 1 лекц хичээл заахыг уриална.  

  • Жилийн мөнгөн тэтгэмж: 55,000 ам.доллар, үүн дээр суурьших зардал 5,000 ам.доллар нэмэгдэнэ
  • Хоёр-жилийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2017 оны 7-р сарын 1-ээс 2018 оны 9-р сарын 30-ны хооронд эхэлнэ.
  • 2013 оны 1-р сарын 1-ээс 2017 оны 5-р сарын 31-ны хоорондох хугацаанд докторын (Ph.D) зэрэг хамгаалсанбайх шаардлага тавигдана.

Хамтарсан Судалгааны Тэтгэлэг

Олон салбар хамарсан болон салбар хоорондын хамтарсан судалгааг дэмждэг тэтгэлэг юм. Буддын ялгаатай урсгалуудыг өөр хооронд нь, эсвэл бусад академик чиглэлүүдтэй холбосон судалгааны төслүүдэд давуу тал олгоно. Түүнчлэн, олон улсын чанартай болон олон хэл дээрх судалгааны төслүүдийг дэмжинэ.

  • Тэтгэлгийн дээд хэмжээ: 200,000 ам.доллар
  • 1-2 жилийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2017 оны 7-р сарын 1-нээс 2018 оны 9-р сарын 30-ны хооронд эхэлнэ.
  • Тэтгэлэгт хамрагдагсад хичээл зааж буй тохиолдолд 9 сарын турш 65,000 ам.доллар хүртэлхи (сургууль амардаг зуны саруудад 23,000 ам.доллар хүртэлхи) мөнгөн тэтгэлгийг хүсэх боломжтой. Мөн судалгааны төслийн зардлаас хамааран тэтгэлгийн мөнгөн дүнг хүсэх боломжтой.
  • Хоёр эсвэл түүнээс олон Хамтарсан Судлаачдаас бүрдсэн баг байх, өөр, өөр сургалтын байгууллагын төлөөлөл бол давуу тал гэж үзнэ. 
  • Судлаачид нь хамтарсан судалгаа хийх, бичвэр, нийтлэл бичих зорилгоор хамтдаа, нэг газарт, хамгийн багадаа 3 сар байрлана.

Судалгааны Ажлын Тэтгэлэг

Буддын шашин судлалаар судалгаа хийх, бичвэр бичихэд зориулсан тэтгэлэг (есөн сар хүртэлхи).

Тус салбарт өндөр ач холбогдол үзүүлэхүйц эрдмийн бүтээл туурвих үүрэгтэй.

  • Мөнгөн тэтгэмж : 70,000 ам. доллар хүртэлхи
  • Хөтөлбөр нь 2017 оны 7-р сарын 1-ээс хойш эхлэн, 2019 оны 6-р сарын 30 гэхэд дуусна.
  • Өргөдөл гаргагч нь тэтгэлийн өргөдөл авах сүүлийн хугацааны байдлаар доктор (Ph.D) ба түүнтэй тэнцэхүйц зэрэгтэй байх шаардлагатай.   

Шинэ Профессорыг дэмжих тэтгэлэг

  • Багшлах шинэ ажлын байрыг санхүүжилт босгох зорилгоор сургалтын байгууллагуудад 300,000 ам. доллар хүртэлхи тэтгэлэг олгоно (4 жилээс дээш)
  • Уг тэтгэлэг нь зөвхөн цалин, урамшуулал, судалгааны зардалд зарцуулагдах ёстой.
  • Тухайн сургалтын байгууллага нь уг ажлын байрыг байнгын, гэрээт үндсэн, эсвэл гэрээт бус хэдий ч
  • удаан хугацааны ажлын байр болоход баталгаа гаргах үүрэгтэй.
  • Шинэ Профессорыг Дэмжих тэтгэлгийн өргөдөл авах сүүлийн хугацаа : 2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр